Гадаад харилцаа


2014 оноос эхлэн БНХАУ-ын “International Plastic Engineering” ХХК-тай  түншлэлийн гэрээ байгуулж Монгол Улс дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газраар ажиллах болсон билээ. Тус байгууллагатай хамтран ажилсанаар манай компани нь Монгол Улсад дэлхийн стандарт шаардлагад нийцсэн, хэвлэлийн өндөр чанартай IPLON бүрхэвчийг нэвтрүүлж байна. “International Plastic Engineering” ХХК нь өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Канад, Австрали, Арабын Нэгдсэн Емират Улс зэрэг өндөр шаардлагатай улс оронд захиалгаар олон төрлийн хиамны бүрхэвч болон мах, махан бүтээгдэхүүнийг хадгалах, савлах зориулалт бүхий IPLON вакуум уут, бүрхэгчийг үйлдвэрлэдэг БНХАУ-ын тэргүүний компани юм. 

IPLON бүрхэвч нь хиам, хэвээр дарж хийсэн бүтээгдэхүүн болон хүйтнээр нь хэрчиж хэрэглэх бүтээгдэхүүнд зориулагдсан. IPLON бүрхэвчийг та сонгосноор зүсэж хэрчихэд хялбар, амархан хуулагддаг, өндөр чанартай, нягтрал өндөр, бүх төрлийн хэмжээ, өнгөний сонголттой олон улсын стандарт бүрхэвч юм. Бид таны захиалсан бүрхэвчийг хийж эхэлсээр дуусах хүртэлх шат дамжлагат хамгийн чанартай, хамгийн дээд зэргээр хийж гүйцэтгэх болно.

Олон улсад өнөө цаг үед өргөн хэрэглэх болсон шилдэг технологийн нэг болох стандарт шаардлагад бүрэн нийцсэн түүхий мах, хагас болон бүтэн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг савлахад зориулагдсан 9-н давхаргад вакуум уут AUSTLON-г танилцуулж байна. 

Уг вакуум уут нь маш нимгэн бөгөөд энгийн зузаан уутнаас илүү бат бөх, эрүүл ахуйн болон хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан чанартай вакуум уут юм. Мөн PVDC агуулаагүй тул хүний биед 100 хувь хоргүй, байгальд түргэн уусдаг, экологид ээлтэй, хаяг шошго дээр хэвлэлт хийхэд өнгө, нягтрал сайтай таны бараа бүтээгдэхүүнд яг тохирсон шилдэг бүтээгдэхүүн юм.

2014 оноос эхлэн БНХАУ-ын “Zhucheng Beier Automatic Equipment Factory” ХХК-тай  түншлэлийн гэрээ байгуулж Монгол Улс дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газраар ажиллах болсон билээ. Уг компани нь бүрэн болон хагас автомат машин тоног төхөөрөмж хийдэг БНХАУ-ын шилдэг үйлдвэрлэгч компанийн нэг юм. Бүрэн болон хагас автомат 40 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжүүдээ Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам, Орос, Киргизстан, Иемэн, Канад зэрэг улс оронд экспортлон гаргадаг. Манай байгууллага нь Монгол Улсад дэлхийн стандарт шаардлагад нийцсэн чанартай сайн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж байна.

Үйлдвэрлэл эрхлэгч нарт тэр дундаа Жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжиж орчин үеийн оновчтой, ажиллуулахад хялбар ажлын горимтой, өндөр бүтээмж, хямд өртөгтэй, зарцуулалт багатай техник тоног төхөөрөмжөөр байнга хангаж ирсэн юм.

Бид 2014 оноос эхлэн БНХАУ-ын “Tripod Thai Packing Color Printing” ХХК-тай  түншлэлийн гэрээ байгуулж Монгол Улс дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газраар ажиллах болсон билээ. Уг компани нь өндөр температурын пластик уут сав болон пластик баглаа боодлын хэвлэлийн цогцоор нь үйлдвэрлэдэг  мэргэжлийн компани юм. Тус компани нь 2008, 2011 онуудад  БНХАУ-ын хүнсний аюулгүй сав баглаа боодлын “QS” батламжийг удаа дараа авч байсан олон улсад танигдсан сав баглаа боодлын голлох  үйлдвэрлэгчдийн нэг юм.


“Tripod Thai Packing Color Printing” ХХК-ын бараа бүтээгдэхүүнээс дурдвал:

*Өндөр хэмд жигнэж чанах зориулалттай бүрхэвч уут,

*Хөнгөн цагаан ялтас,

*Босоо татуургад уут,

*Вакуум бүрхэвч уут,

*Вакуум наалттай уут,

*Хөнгөн цагааны шармал,

*Тонны савлагааны бүрхэвч гэх мэт олон төрлийн сав баглаа боодлыг хэрэглэгч захиалагчдын сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна.