Манай байгууллага нь 2005 онд байгуулагдаж өнөөгийн зах зээл дээр өөрийн гэсэн өнгө төрх, шинэлэг санаа, шинэ хэв загвараар ялгарч чадсан байгууллагын нэг болжээ. Бид 2014 онд Улаанбаатар хотын захиргаанаас “Нийгмийн Хариуцлагыг Хэрэгжүүлэгч” цом, өргөмжлөл, 2016 онд Улаанбаатар хотын “Хүндэт Өргөмжлөл” зэрэг шагналыг авч байсан ажилсаг хамт олон билээ.

Манай байгууллага нь зах зээл дээр олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бөгөөд захиалагч болон хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн, чанартай, өнгө үзэмж сайтай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргасаар ирлээ.

Манай дизайнерууд олон жилийн туршлаган дээрээ үндэслэн таны хүсэл сонирхолд бүрэн нийцсэн бараа бүтээгдэхүүн тус бүрийг утга санааг илэрхийлэхүйц шинэ, содон шийдэлтэй шошго, сав баглаа боодлыг олон төрлийн өнгө хэлбэртэйгээр олон улсад хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг ашиглан хүргэж байгаадаа баяртай байна.


Манай студи нь Монгол улсад анхдагч бөгөөд олон улсад ашиглагдаж байгаа мэргэжлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Бараа бүтээгдэхүүний зургийг уран сайхны аргаар мэргэжлийн төвшинд авдаг өндөр зэрэглэлийн студи юм.


Бид хэвлэлийн чанарыг өндөрт баримталж Япон, Герман, Солонгос, Хятад улсын хамгийн сүүлийн үеийн шинэ материалыг ашиглан “Ном, сэтгүүл, шошго, компани танилцуулга, нэрийн хуудас, плакат, календарь” гэх мэт өдөр тутам хэрэглэж байдаг бүтээгдэхүүн, сурталчилгааны материалыг стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлдэг билээ.


Манай байгууллагын хийж байгаа хайрцаг, сав, тор, уут, тугалган уут гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ямар нэгэн хор нөлөөгүй материалыг ашигладаг. Дээрх стандарт шаардлагад нийцсэн материалаар захиалагч таны бараа бүтээгдэхүүнийг олон өнгөний сонголттойгоор, шинэ содон загвараар, шилдэг технологи ашиглан бараа бүтээгдэхүүний чанарыг алдуулахгүйгээр савлах боломжийг бид олгоно.


Манай байгууллага нь бүх төрлийн зурагт хуудас, брошюр, плакат, хулдаасан болон стикер, авто стикер хэвлэл, наалт, алтлаг болон мөнгөлөг хүрээтэй хөөсөн самбар, дотор хэвлэл /СТЕНД/-ыг чанарын өндөр төвшинд хурдан шуурхай хийж гүйцэтгэж байна.